НИЙГЭМ

ЭМЯ: Монгол Улсын гурван иргэнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын цаг үеийн мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар “Монгол Улсад Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр хүмүүст шаардлагатай тусламж, эмчилгээ үзүүлж, хавьтлуудыг нь нарийвчлан судалж байна.

Монгол Улс коронавирусийн халдвар гарсан орнуудаас иргэдээ авчирч, нэг бүрчлэн тусгаарласан. Францаас ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байна. Германаас ирсэн хүний ойрын хавьтлын есөн хүнийг тусгаарлалаа” гэв.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/522791101994606/

10.09 цагт:

БНСУ-аас өнөөдөр эх орондоо ирсэн хоёр монгол иргэнээс коронавирус илэрсэн гэх мэдээлэл цахим ертөнцөд тархан, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн.

Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад “БНСУ-аас өнөөдөр ирсэн иргэдийн халууныг нь үзэж, асуумж бөглүүлсэн. Тэгэхэд хоёр иргэний бие халуунтай байсан нь үнэн. Тэднээс коронавирус илэрсэн гэдэг мэдээлэл худал. Шинжилгээнийх нь хариу маргааш гарна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button