ДЭЛХИЙ
Өмнөд Солонгос сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгалаа

Шинэ төрлийн коронавирусийн халдвар хурдацтай дэгдээд байсан БНСУ-д халдварын эрчим буурах хандлага ажиглагдах болсон. Тус улсын Засгийн газар вирусийн халдварыг газар авахуулахгүйн тулд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний дотор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох багтсан юм.
Тэгвэл өнөөдөр /2020.03.17/ Сөүл хлтын захиргаа хэвлэлийн бага хурлын үеэр уг хязгаарлалтыг дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэл сунгаж буй талаараа мэдэгджээ. Халдвар буурч байгаа ч оюутан, сурагчдын дунд халдвар тархвал тархалт дахин эрчимжинэ гэж албаныхан үзэж байгаа юм.
Х.ЭРХЭС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.