НИЙГЭМ

ЭМЯ: Нөхцөл байдал хүндэрвэл зарим өвчтнийг гэрт нь тусгаарлан эмчлэхээс өөр аргагүй

Өнөөдөр /2020.03.18/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирусийн асуудлаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Үүгээр тус яамны Тандалт судалгаа, шуурхай албаны дарга Д.Нарангэрэл,

“Сүүлийн 24 цагийн дотор халдвар арлын орнууд рүү шилжин бүртгэгдэж байна. Мөн Иран, Итали, Герман, Өмнөд Солонгос, Америк зэрэг улсуудад халдварын эрчим өндөр хэвээр.

Манай орны хувьд гадаадаас зөөвөрлөгөн орж ирсэн таван тохиолдол бүртгэгдсэн.

Өчигдөр шинээр зарлагдсан тохиолдол нь гуравдугаар сарын 15-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор эх орондоо ирсэн монгол иргэн. Түүний ойрын хавьтал болсон 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Өвчтний хувьд өөрөө ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан” гэлээ.

Түүнчлэн ДЭМБ-аас иргэдийг өөр хоорондоо хамгийн багадаа нэг метрийн зайнаас харьцахыг зөвлөсөн талаар ярьсан юм. Мөн иргэд цаг агаар дулаарсантай холбоотой хувцсаа эрт нимгэлж байна, хаврын цагт томуу, томуу төст өвчний халдвар илүү дэгддэг гэдгийг анхаарууллаа.

Хамгийн сүүлд, “Хэрэв манай оронд халдвар гаарвал хүн нэг бүрийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх боломжгүй. Биеийн байдал нь хүнд хүмүүсийг л авна. Харин дунд зэргийн биеийн байдалтай хүмүүсийг гэрт нь тусгаарлана. Гэрийн эмчилгээ явуулахад эмч нарыг сургана, хороон дарга болон эргүүл, сайн дурын идэвхтнүүдийг дайчилна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

gert ni bgaa haldwargui hunn tgd yaah yum beee

Холбоотой мэдээ

Back to top button