НИЙГЭМ

Б.Янжмаа: БНХАУ-д гадаадаас орж ирсэн халдварын тоо дотоодынхоос нь давж эхэлсэн

Өнөөдөр /2020.03.18/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирусийн асуудлаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Үүгээр тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа,

“Өнөөдрөөс эхлэн Бельги улсад дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл бүрэн хөл хорио тогтоож байна. Хөл хорионы үеэр эмнэлэгт хандах, хүнсний дэлгүүр орох, банк, эмийн сангаар үйлчлүүлэх, шатахуун авах, хэн нэгэнд яаралтай тусламж үзүүлэх зэргээс бусад үйлдлийг хориглосон.

Италид 24 цагийн дотор 3526 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Мөн 346 хүн шинээр нас барлаа. Нийт нас баралтын тоо аль хэдийнэ 2500-г давсан. Халдварын голомт мужуудад нь нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд, эмнэлгүүдэд эрчимт эмчилгээний ор нь хүрэлцэхгүй болсон.

Харин ХБНГУ-д мөн 24 цагийн дотор 2000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барсан. Тус улсын Роберт Кохын институт эрсдийн үнэлгээг дахин хийж, өндөр зэрэгт шилжүүлсэн.

АНУ-ын бүх мужид халдвар бүртгэгдсэн. Калифорни мужид л гэхэд сургуулийн үйл ажиллагааны 98 хувь нь зогссон. 6.1 сая хүүхдийн хичээл завсардаад байна.

БНХАУ-ын хувьд дотоодын халдвар буурсан ч, гадаадаас ирсэн иргэд халдвар авчирч байгаа тухай мэдээлж байна. Тэр бүү хэл гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол нь дотоодынхоо давамгайлж эхэлсэн” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button