НИЙГЭМ

О.Ариунтуяа: Сүүлийн тав хоногийн хугацаанд шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна

ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа дараах мэдээллийг өглөө.

“ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дахинд COVID-19-ийн 827,419 тохиолдол бүртгэгдэж, 40,777 хүн нас баржээ. Шинээр Африкийн гурван улсад халдвар бүртгэгдлээ.

БНХАУ дөрөвдүгээр сарын 1-нээс шинж тэмдэггүй тохиолдлын тоог өдөр тутам мэдээлж байна. Тус улсад шинж тэмдэггүй 130 тохиолдол шинээр бүргэгджээ. Ингэснээр шинж тэмдэггүй нийт 1,450 тохиолдол гарсны 205 нь гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол болж байна. 

Сүүлийн тав хоногийн хугацаанд шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж, дэлхийн бүх улсыг хамраад байна.Өнгөрсөн долоо хоногт нас баралт хоёр дахин нэмэгдэв. Нас баралтын хувь Италид 12, Испанид 8.6, АНУ-д 1.3-тай байна.Хэдхэн өдрийн дараа халдварын тохиолдлын тоо нэг сая, нас баралт 50 мянгад хүрэхээр байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button