ДЭЛХИЙ

Филиппиний Ерөнхийлөгч хөл хорионы дэглэм зөрчигчдийг буудахыг зөвшөөрөв

Филиппин Улсад коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа билээ. Сүүлийн өдрүүдэд нийслэл Манила хотын захын дүүргүүдэд хөл хорионы дэглэмийг эсэргүүцэж, эмх замбараагүй байдал үүсгэсэн тохиолдол хэд хэдэн удаа гарчээ.

Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте өчигдөр /2020.04.01/ дэглэм сахиулахад бэрхшээл тулгарч, эсэргүүцэл үзүүлсэн бүхнийг шууд бууд хэмээн мэдэгдсэн байна.

Тэрээр “Хэрвээ дэглэм сахиулахад бэрхшээл тулгарч, эсэргүүцэл үзүүлбэл тэднийг шууд бууд! гэж цэрэг, цагдаагийнханд тушааж байна. Асуудлыг хүндрүүлэхийн оронд та нарыг оршуулсан нь илүү амар гэж би бодож байна” гэжээ.

Мөн энэ нь хүмүүсийг гадаа гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс авч буй хамгийн сүүлийн арга хэмжээ гэсэн байна.

Филиппинд халдварын тохиолдол 2,084 болж, 88 хүн нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: insider.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button