ДЭЛХИЙ
Шинзо Абэ: Өрх бүрт хоёр ширхэг даавуун амны хаалт тараана

Японы ерөнхий сайд Шинзо Абэ өрх бүрт даавуун амны хаалт тараахаар болсноо мэдэгджээ.
Тэрээр өчигдөр /2020.04.01/ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн хуралдааны үеэр халдварын тохиолдол голдуу хотын бүсүүдэд нэмэгдэж байгааг онцолжээ. Иймд өрх бүрт хоёр ширхэг амны хаалтыг шуудангийн үйлчилгээгээр дамжуулан хүргэх төлөвлөгөөг танилцуулсан байна.
Тус ажиллагааг ирэх сараас тархалт өндөр байгаа мужуудаас эхлэн хэрэгжүүлэх аж. Одоогоор бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд зардлыг нь 2020 оны санхүүгийн жилийн нэмэлт төсвөөс гаргах юм байна.
ЭХ СУРВАЛЖ: nhk.or.jp















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.