ДЭЛХИЙ
ДЭМБ: Халдвар авсан хүний тоо нэг саяд, нас баралт 50 мянгад хүрэх төлөвтэй байна

"Коронавирус дэлхий даяар 900 мянга гаруй хүнд халдварлаж, 45 мянга гаруй хүнийг нас барж, тархалт хурдацтай нэмэгдэж буйд ихээхэн санаа зовниж байна” хэмээн ДЭМБ-аас өчигдөр /2020.04.01/ мэдэгдсэн байна.
Энэ үеэр ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “Сүүлийн таван долоо хоногийн хугацаанд “COVID-19” халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж, бараг дэлхийн бүх улсад бүртгэгдлээ. Түүнчлэн халдварын улмаас нас барсан хүний тоо сүүлийн долоо хоногт хоёр дахин нэмэгдсэн. Халдвар авсан хүний тоо ойрын өдрүүдэд нэг саяд, нас баралт 50 мянгад хүрэх төлөвтэй байна” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: bbc.com















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.