НИЙГЭМ

Истанбул-Улаанбаатар нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг өнөөдөр олгоно

Гуравдугаар сарын 19-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг өнөөдөр олгоно гэдгийг "МИАТ ХК” -иас мэдээллээ.

Зорчигчийн иргэний үнэмлэхийн хуулбар, тээшийн дугаар бүхий хуудас болон ачааг авах хүн өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарыг авчиран тээшийг авах боломжтой аж. Харин бичиг баримт дутуу бол тээш олгох боломжгүй.

Өнөөдөр 14:00 цагаас Чингис хаан нисэх буудлын баруун талд байрлах Карго төвөөс ачааг авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 90565690 дугаарын утсаар авах боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button