
Дэлхий даяар айдаст автуулж буй цар тахал болох коронавирусийн халдвараар мянга мянган хүн өвдөж, олон зуун хүн амь насаа алдаж байгаа харамсалтай цаг үе тохиож байна.
Эрсдлийн үед нойр хоолоо умартан ажиллаж буй бүх ажилтан албан хаагчид, тусгаарлалтанд байгаа иргэд, нийт Монголчууддаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, нэг орой сэтгэлийн цэнгэл бэлэглэхээр урлаг, спорт, нийгмийн салбарын санаа нийлсэн залуучуудын төлөөлөл “Монголдоо Хайртай” аяныг санаачлан эхлүүлсэн юм. Санаачлагыг Монголын рок поп хөгжмийн шинэ цагийн нүүр царай болсон “НИКИТОН” хамтлаг дэмжин хамтран ажиллахаар болж, телевизийн шоу нэвтрүүлэг зохион байгуулахаар болсон.
Тоглолт өнөөдөр 20:00 цагаас "On&Off” продакшны студийн тайзнаас “Боловсрол” суваг телевизээр Монгол орон даяар шууд дамжуулан хүрнэ. Мөн Ard News, Монголдоо хайртай фэйсбүүк хуудсуудаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууддаа, ӨМӨЗО-ны Хийморь IPTV-ээр, тус телевизийн Wechat-аар Өвөрмонголчууддаа нэгэн зэрэг шууд дамжуулан хүргэх аж. Тоглолтод МУГЖ, Зууны Манлай дуучин Б.Сарантуяа, МУГЖ, поп дива Ж.Алтанцэцэг нар оролцох юм байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.