ДЭЛХИЙ
Өнөөдөр Хятадын ард түмэн тугаа хагас буулган гашуудлаа

Өчигдөр /2020.04.03/ БНХАУ-ын Төрийн зөвлөл жил бүрийн дөрөвдүгээр сарын 4-нийг шинэ төрлийн коронавирусийн халдвараас үүдэн амь үрэгдсэн ард иргэд, эмнэлгийн байгууллагын ажилчдын дурсгалыг хүндэтгэх гашуудлын өдөр болгон тэмдэглэхээ зарласан.
Ийн өнөөдөр тус улсынхаар 10.00 цагт бүх төрийн далбааг хагас буулгаж, улс орон даяараа дуу хураан гашуудлаа. Гашуудлын үйл ажиллагаанд БНХАУ-ны дарга Ши Жиньпин тэргүүтэй эрх баригчид оролцлоо.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.