ДЭЛХИЙ
АНУ-д нэг өдөрт 1,970 хүн нас барж, халдварын нийт тохиолдол 400,000 давлаа

Өнөөдрийн /2020.04.08/ 09.25 цагийн байдлаар дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1,430,941 байна. Харин эдгэсэн 301,970 тохиолдолд бүртгэгдсэн бол тус вирусийн улмаас 82,026 хүн энджээ.
Нөхцөл байдал ноцтой хүндэрч буй АНУ-д сүүлийн 24 цагийн дотор 1,970 хүн нас барж, 33,331 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүгээр тус улс дахь нийт халдварын тоо 400,335 болжээ.
Америкийг удаалж хоёрдугаар байранд Испани улс жагсаж буй. Тус улс дахь нийт халдварын тоо 141,942 байгаа юм. Араас нь Итали 135,586, Франц 109,069, Герман 107,663 тоогоор жагсаж байна.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.