НИЙГЭМ

САЙН МЭДЭЭ: Коронавирусийн эсрэг “Авиган” эмийг ХӨСҮТ-д хэрэглэж эхэлжээ

Өнөөдөр /2020.04.08/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусийн эсрэг “Авиган” эмийг Япон улсаас оруулж ирэн, эмчилгээнд хэрэглэж эхэлсэн талаар ярьсан юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрөгч амралтын өдрүүдэд энэхүү эмийг оруулж ирэхээр бэлтгэж байгаа тухай өөрийн нүүр хуудсанд бичсэн билээ. Тэгвэл “Авиган” нэртэй уг эмийг ХӨСҮТ-д эмчлүүлж буй өвчтөнүүдэд хэрэглэж эхэлсэн байна.

“Авиган”-ныг “Covid-19” вирусийн эсрэг хамгийн сүүлийн үеийн үр дүнтэй эм бэлдмэлд тооцож байгаа юм.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button