ДЭЛХИЙ

В.Путин: Эмч нарт ОХУ-ын армийн дайчидтай ижил хэмжээний цалин өгөх нь зүйтэй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүс нутгуудын захирагч нартай лхагва гарагт /2020.04.08/ хийсэн видео хурлынхаа үеэр коронавирустэй тэмцэх шинэ арга хэмжээ авахыг санал болголоо.

Владимир Путин “Өөрсдийгөө умартан, ард иргэдийнхээ төлөө мөр зэрэгцэн нэг баг болж, тэргүүн шугамд ажиллаж байгаа эмч нарын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, ОХУ-ын армийн дайчидтай ижил хэмжээний цалин өгөх нь зүйтэй” хэмээн ярьжээ.

Түүнчлэн тэрээр иргэдээсээ тахлын оргил үе өнгөрөх хүртэл өөрийгөө тусгаарлах дэглэмийг чанд сахин мөрдөж, тэсвэр тэвчээртэй, дэг журамтай байхыг ард иргэдээсээ хүссэн байна.

Ийнхүү коронавирусийн халдвар илэрсэн өвчтнүүдтэй шууд ажиллаж буй эмч нар сард 80 мянган рублийн нэмэлт цалин авах аж. Харин эмнэлгийн дунд шатны ажилтнуудад 50 мянган рубль, доод шатны ажилтнуудад сард 25 мянган рубль олгохоор болжээ. Түргэн тусламжийн эмч нар сард 50 мянган рублийн нэмэлт цалин авах бол дунд мэргэжлийн эмнэлгийн ажилтан, сувилагч, жолооч нар 25 мянган рубль нэмэлтээр авах юм байна.

ЭХ СУРВАЛЖ: tass.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button