НИЙГЭМ

Н.Энхболд: Энэ жил "Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй

Улсын онцгой комиссын хурлын шийдвэрийг танилцуулж байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд дараах мэдээллийг өглөө.

"УОК-ын шийдвэрээр хилийн боомтуудад тусгаарлах үйл ажиллагаа явуулж буй Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатар хотуудад цэрэг татлага явагдахгүй. Гол төлөв хилийн цэргийн ангиудад зайлшгүй тохиолдолд нөхөж цэрэг татах үйл ажиллагаа явуулна. Нэг дор таваас илүү хүн цуглуулахгүй эрүүл мэндийн үзлэгт оруулах, цэргийн анги руу зөөвөрлөхдөө нэг машинд олноор нь суулгахгүй байх зэрэг зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй. Мөн сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах тухай асуудлыг өнөөдөр хэлэлцээгүй. БСШУСЯ-наас асуудлыг судлаж, танилцуулсны дараа шийдвэрлэнэ” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button