НИЙГЭМ

4,402 ээжид “Эхийн алдар” I, II одон олгохоор тогтжээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд олгодог “Эхийн алдар” I, II одонд 4,402 ээжийг тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтжээ.

Тодруулбал, олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжид өсгөсөн нийслэлийн харьяат 211 эхийг "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгоор, 4,191 эхийг "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулахаар уламжилж байгаа юм.

Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар I зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг тус тус шагнаж, одонг үнэмлэхийн хамт гардуулдаг билээ.
 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button