ДЭЛХИЙ

БНСУ: Коронавирустэй ч тэмцэнэ, сонгуулиа ч явуулна

БНСУ-ын эрх баригчид өнгөрөгч долоо хоногт энэ сарын 15-нд болох  Үндэсний ассамблейн 300 гишүүнийг сонгох парламентын сонгуулийн санал хураалтыг хэвийн явуулах шийдвэрийг танилцуулсан.

Сонгуулийн кампанит ажил 14 хоногийн хугацаатай үргэлжлэх юм байна. "COVID-19” халдвар тархсантай холбогдуулан нэр дэвшигчид цахим хэлбэрээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түлхүү сурталчилгаагаа хийж байгаа аж.

Тус улс сонгогчдын аюулгүй байдлын хангах үүднээс улсын хэмжээнд нийт 14330 санал хураах байруудад эрүүл мэндийн ажилчдын тоог нэмж томилохоор болжээ. Санал хураах байруудад иргэдийн халууныг хэмжиж нэвтрүүлэх бөгөөд сонгогчид амны хаалт зүүж, хоёр метрийн зай барих ёстой. Мөн санал хураах цэгүүдэд гар ариутгалын бодисууд хангалттай байршуулж, санал хураалт болон санал тоолох явцад тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх юм байна.

Одоогийн байдлаар тус улсад коронавирусийн халдварын 10.450 тохиолдол бүртгэгдэж, 208 хүн эндэж, 7117 хүн эдгэжээ.

ЭХ СУРВАЛЖ: yna.co.kr

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button