Д.Эрдэнэбат: Миний асуудлыг шийдэх эрх төрд бий

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат прокуророос өөрийг нь яллагдагчаар татсан, эсэх талаар тайлбар өглөө. Тэрбээр,
“Намайг 5 сарын 21-ны өдөр дуудаж прокурорын яллагдагчаар татах тогтоол өгсөн. Та бүхэн намайг хайсан байх. Мөн өчигдөр надтай холбоотой хамаарал бүхий хэд хэдэн үйл явдлыг хэвлэлийн хурал болсон. Энэ нь зориудаар болов уу хэмээн өөрийн зүгээс харлаа.
Иймд миний бие АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарт хүсэлт хүргүүлж буйгаа мэдэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийг олон нийтэд мэдээлсэн явдлыг хяналтдаа авч, шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлж байна. Мөн АТГ-ын дарга н.Дашдаваад хүсэлт гаргаж байна. Яг энэ үндэслэлээр хууль зөрчин олон нийтэд зөвшөөрөөлгүйгээр эх сурвалжгүй мэдээллийг хүргэж улс төржсөн үй ажиллагаа явуулж байсныг анхааралдаа авна уу гэсэн хоёр хүсэлтийг хүргүүлж байна.
Энэ эрдэнэтийн 49 хувийг худалдан авахтай холбоотой янз бүрийн санал зөрүүтэй бодлууд явж байгаа гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ надад нэг л зарчим бий. Оросын холбооны улсын компанийн өмчлөлд байсан 49 хувийг Монгол улсын засгийн газар хамтын улс төрийн шийдвэр гаргаж монголдоо оруулж ирсэн шийдвэрийг зөв гэж харж байгаа. Энэ асуудлаар өнөөдөр намайг АТГ мөрдөн байцаалт явуулж байгаа. Үүний учир начир олдох байх аа гэж миний зүгээс харж байна.
Нэг зүйлийг онцлоход, энэ бол улс төрийн шинжтэй болж байгаа нь ойлгомжтой болж эхэллээ. Би уг нь шударга бусын хонгил нурж, шинэ удирдлагуудтай болж шударгын хонгил босох болов уу гэсэн найдлага надад байсан. Гэвч яг хуучин арга явж байна. Мөн энэ үйл ажиллагаа ардчилсан намыг хагаралдуулах үйл ажиллагаа гэж харж байна.
Эрдэнэтийн 49 хувь монголд ямар ч хохирол авч ирээгүй. Гэвч онц ноцтой хохирол авчирсан хэмээх үндэслэлийг гаргаж ирж байгааг би буруу гэж харж байгаа. 49 хувь Монголд ирснээрээ Эрдэнэт 100 хувь монголын компани болсон.
Д.Эрдэнэбат гэдэг хүний хувьд асуудал байхгүй. Би ганц хүн, энэ хүний асуудлыг яаж ч шийдэх эрх нь төрд бий. Надад ямар нэг шалтаг хэлж өөрийгөө өмгөөлж хамгаалах, айдас хүйдэс алга”.
Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Аж, үйлдвэрийн сайдаар ажиллаж байсныхаа хувьд би Засгийн газрын хуралдаанд оруулж ирсэн. Өнөөдрийн үйл явцыг би улс төржилт, 2020 оны сонгуулин эхлэл хэмээн байна гэж харж байна. Тэгэхээр бид улс төрийг улс төрөөр хариулахаас өөр гарц бидэнд үгүй” хэмээн тэрээр ярилаа.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.