ДЭЛХИЙ

Их Британийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эмнэлгээс гарчээ.

Өдгөө 55 настай Б.Жонсоны коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч улмаар Лондон хотын Гэгээн Томасын нэрэмжит эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тэрээр эрчимт эмчилгээний тасагт гурван хоног эмчлүүлсний дараа пүрэв гарагт/ 2020.04.09/ энгийн тасаг руу шилжсэн талаар бид мэдээлсэн.

Б.Жонсон үүрэгт ажилдаа эргэн орох хараахан болоогүй бөгөөд Ерөнхий сайдын өргөөндөө эмчилгээгээ үргэлжлүүлэхээр болсон байна. Түүний үүргийг тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб түр орлон гүйцэтгэж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button