Нийгмийн

ЭМЯ: Өвчтөнтэй хамт эмнэлэгт ирсэн хүмүүс халдвар авах тохиолдол Японд эрс нэмэгдлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Хурлын эхэнд “Өнөөдрийн байдлаар дэлхийн 213 оронд халдвар бүртгэгдээд байна.  1.8 сан хүн халдвар авч, одоогоор 1.3 сая эмчлүүлж байна. АНУ, Итали, Герман, Турк зэрэг орнуудад халдвар хурдацтай тархаж байна.

Азид Япон улс нэлээд анхаарал татж байна. 24 цагийн хугацаанд 500 шинэ тохиолдол бүртгэгдлээ.

Өвчтөнийг дагаж ирсэн ар гэрийнхэн халдвар авах тохиолдол нэмэгдэх боллоо. Тэгэхээр тухайн өвчтөнийг дагаж олуулаа, хүүхдүүдээ дагуулаад ирдгээ болих хэрэгтэй. ОХУ-д халдвар хурдацтай тархаж байна. Өчигдөр л гэхэд 2186 шинэ тохиолдол бүртгэн, 24 хүн нас барсан” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button