НИЙГЭМ
ЭМЯ: Иргэд 4 метрээс хол зайнаас харилцах учиртай тул тэгш, сондгойгоор явуулахыг дэмжихгүй
Улс хэмжээнд автомашиныг тэгш, сондгой дугаараар зорчуулах асуудлыг хэлэлцсэн талаар ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр мэдэгдсэн. Хэдийгээр албан ёсны шийдвэр гараагүй байгаа ч үүнийг иргэд эсэргүүсэж буй.
Энэ талаар ЭМЯ-ны байр суурийг сонирхоход “Эрдэмтэд хоёр бус дөрвөн метрийн зайд халдвар тархах эрсдэлтэйг сануулж буй. Тиймээс бид хоёр бус дөрвөн метрийн зайнаас харилцах зөвлөгөөг иргэдэд өгч буй.
Хэрвээ тэгш, сондгойгоор зорчуулбал иргэд олноороо бөөгнөрнө, халдвар тархах эрсдэл тэр хэрээр нэмэгдэнэ. Тиймээс ЭМЯ тэгш, сондгойгоор зорчуулахыг дэмжихгүй” гэлээ.
Г.ЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.