ДЭЛХИЙ
Рио Де Жанейрогийн Христийн хөшөөнд эмчийн өмсгөл "өмсгөжээ”

Коронавирустэй тэмцэж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болгон Бразилийн Рио-де-Жанейро хот дахь Христийн хөшөөнд эмчийн өмсгөл “өмсгөжээ”. Гэрэлтүүлэгч ашиглан Христийг эмчийн дүрд хувиргасан нь энэ аж.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагчид дэлхийн бүх эмчид талархал илэрхийлж, “баярлалаа” гэдэг үгийг португал, испани, англи, герман, итали, хятад, франц, араб, орос зэрэг хэд хэдэн хэлээр хөшөөн дээр тусган харуулжээ. Түүнчлэн халдвар голомтлон тархсан БНХАУ, БНСУ, Итали, Испани, Франц зэрэг улсуудын далбааг хөшөөнд гэрэлтүүлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: dailymail.co.uk















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.