ШУУРХАЙ: “Сонгдо” эмнэлгээс түргэвчилсэн оношлуураар хоёр тохиолдол илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас Сонгдо эмнэлгээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэлд шуурхай тайлбар өглөө.
Үүгээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбэсэлмаа,
"Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан 80 настай иргэнээс түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрсэн. Түүний ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-ны хооронд Улаан-Үүдэд зорчоод ирсэн, мөн гуравдугаар сарын 20-ны хавьцаа өвөөгөө эргэж уулзсан түүхтэй тул сайн дураар шинжилгээ өгсөн. Мөн түргэвчилэн оношлуураар хариу эерэг гарсан" гэлээ.
Коронавирусээр халдварласан нь түргэвчилсэн оношлуураар батлагдсан ач хүү, Сонгдо эмнэлэгийн лабораториор үзүүлж байжээ. Түүнийг ХӨСҮТ-д, харин өвөөг нь Сонгдо эмнэлэгт тусгаарлажээ.
Албаны хүмүүс дэлхийн стандартад түргэвилсэн оношлуурын хариуг баталгаатай гэж үзэхгүй гэдгийг онцолж байсан юм. Иймээс PCR машинаар хийсэн шинжилгээний хариу маргааш гарсны дараа баталгаатай эсэх нь албан ёсоор тодорхой болох юм байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.