НИЙГЭМ

Д.Нямхүү: "Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020.04.15-ны байдлаар улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийлээ. Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан, тээврийн жолооч нарын 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин ОХУ-аас "Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 хүнд давтан шинжилгээ хийсэн. Үүнээс 10 хүнээс коронавирус илрээгүй , нэг хүнээс халдвар илэрлээ. Ингээд манай улсад 31 дэх тохиолдол бүртгэгдлээ.

"Сонгдо” эмнэлэгт үйлчлүүлж байсан хоёр иргэнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илрээгүй. Эдгэрээд гарсан таван хүний ийлдэс нь ХӨСҮТ-д хадгалагдаж байгаа. Түүнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илэрсэн. Бид эмчилгээний үр дүнг шалгах зорилгоор эмчлүүлж буй хүмүүстээ вирус илрүүлэх шинжилгээ болон вирусийн эсрэг үүсдэг бие илрүүлэх шинжилгээг хийдэг” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button