ДЭЛХИЙ
Коронавирусээр нас барсан эмэгтэйн хэвлий дэх ургийг аварчээ

28 настай Их Британийн сувилагч бүсгүй Мэри Агиейва Агяпонг өнгөрсөн долоо хоногийн ням гарагт /2020.04.12/ коронавирусийн улмаас нас баржээ.
Агяпонг энэ сарын 7-ны өдөр Ковид-19-өөр халдварласан болох нь тогтоогдож эмнэлэгт иржээ. Тэрээр нас барах үедээ хэвлийдээ ураг тээж байсан аж. Хэдийгээр бүсгүй амьсгал хураасан ч хэвлий дэх хүүхдийг нь эсэн мэнд гарган авчээ.
Хүүхэд халдваргүй, биеийн байдал нь сайн байгаа гэдгийг эмч нар мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: bbc.com















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.