ДЭЛХИЙ

“Louis Vuitton”, “Burberry”, “Chanel” компаниуд амны хаалт үйлдвэрлэж байна

Дэлхийн хувцас загварын томоохон компаниуд болох “Louis Vuitton”, “Burberry”, “Chanel” коронавирусийн голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад зориулж амны хаалт, хамгаалалтын хувцас үйлдвэрлэж байна.

Францын “Louis Vuitton” компани эмнэлгийн ажилтнуудад зориулан Франц дахь үйлдвэрүүддээ амны хаалт үйлдвэрлэх болсноо инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Мөн Парис хотын зургаан эмнэлэгт хандивлахаар олон мянган хамгаалалтын хувцсыг үйлдвэрлэж байгаа аж.

Их Британийн “Burberry” брэнд ч мөн нийлүүлэлтийн сүлжээнийхээ зарим хэсэгт амны хаалт үйлдвэрлэж, Их Британийн Эрүүл мэндийн үндэсний газарт мэс заслын 100 мянган амны хаалт нийлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Түүнчлэн Францын “Chanel” компани мөн амны хаалт үйлдвэрлэж буйгаа мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button