Шинзо Абэ цалингийнхаа 30 хувиас татгалзжээ

Японы эрх баригч болон сөрөг хүчний нам коронавирусийн тархалтын улмаас орлого нь буурсан ард иргэдтэйгээ сэтгэл санаагаар хамт гэдгээ илэрхийлж, парламентын хоёр танхимын депутатуудын цалинг 20 хувиар бууруулахаар тохиролцсон тухайгаа мягмар гарагт /2020.04.14/ мэдэгдсэн. Энэ арга хэмжээ жилийн турш хэрэгжих ба холбогдох хуулийн төслийг удахгүй батлуулахаар парламентад өргөн барих юм.
Энэ тохиролцооны хүрээнд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ цалин, урамшууллынхаа 30 хувиас, Засгийн газрын гишүүд 20 хувиас сайн дураараа татгалзаж, төрийн санд буцаан олгохоор болжээ.
Хоёр намын депутатууд сард 1.294 сая иенийн цалин авдаг бол Японы Ерөнхий сайд 3.3 сая иенийн цалин авдаг байна. Парламентын гишүүдийн үндсэн цалингаас хассан мөнгийг тархалтыг бууруулах хязгаарлалтуудаас үүдэлтэй хохирлыг нөхөх, иргэдэд нөхөн олговор олгоход зарцуулах аж.
ЭХ СУРВАЛЖ: foreignpolicy.com















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.