НИЙГЭМ
Москва хот эмнэлгийн ажилчдад таксигаар үнэгүй үйлчлэх шийдвэр гаргалаа

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
Хурлын эхэнд “Одоогоор дэлхийн 213 орны 2 сая 182000 хүн халдвар авч, 145 515 иргэн нас бараад байна. Баян-Өлгий аймагтай хиллэдэг ОХУ-ын Алтай мужид коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдлээ. Өмнө нь Алтай мужид коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. ДЭМБ-аас хөл хориог үе шаттайгаар цуцлахыг анхаарууллаа.
Москва хотын захирагч коронавирусийн халдварын чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад таксигаар үнэгүй үйлчлэх, зочид буудалд үнэгүй байрлуулах шийдвэр гаргалаа” гэв.
Г.ЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.