ДЭЛХИЙ
“Walmart” сүлжээ дэлгүүр 50 мянган ажилтан нэмж авна

АНУ-ын жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүр “Walmart” 50 мянган ажилтан нэмж авахаа мэдэгджээ.
Коронавирусийн цар тахал дэгдээд буй энэ үед сүлжээ дэлгүүрүүдэд ачаалал ихсэж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна.
Мэдэгдэлд “150 мянган туслах ажилтан хөлслөн авахаа бид өмнө нь мэдэгдэж байсан. Энэ мэдэгдлийн дараа бид 1 сая гаруй ажилд горилогчийн мэдээлэлтэй танилцаж, сар хүрэхгүйн хугацаанд тавьсан зорилгодоо хүрч чадсан гэдгээ дуулгахад таатай байна. Өнөөдөр бид нэмэлтээр 50 мянган туслах ажилтан авахаа мэдэгдэж байна” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: corporate.walmart.com















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.