ДЭЛХИЙ

Афганистаны ерөнхийлөгчийн ордонд 40 хүн халдвар авчээ

Афганистаны ерөнхийлөгчийн ордонд ажилладаг хэд хэдэн хүнээс коронавирусийн халдвар илэрсэн гэж хэвлэлүүд мэдээлжээ.

Ерөнхийлөгчийн ордонд халдварын 20 тохиолдол бүртгэгдсэн гэж бямба гарагт /2020.04.18/ мэдээлж байсан бол “New York Times” сонинд ням гарагт /2020.04.19/ шинжилгээний хариу нь эерэг гарсан хүний тоо 40 болж нэмэгдсэн гэж мэдээлжээ.  

Афганистаны Засгийн газрын зүгээс энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд Ерөнхийлөгч Ашраф Гани халдвар авсан эсэх талаар мэдээлэл байхгүй байна.

Сүүлийн байдлаар тус улсад 996 халдварын тохиолдол бүртгэгдэж, 33 хүн нас барж, 131 хүн эдгэжээ.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button