
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллаж байх үеэрээ МҮОНТВ-ийн мэдээгээр, “Удахгүй манай улсад 400 сая жуулчин хүлээж авах боломж бүрдэнэ” гэх утгатай зүйлийг ярьсан. Энэ нь эргэлзээ дагуулсан.
Түүний хэлж буйгаар Хэнтий аймгийн Чингис хот, Дадал сумыг 200 километр замаар холбож, гүүр барьснаар ийм боломж нээгдэх гэнэ.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн эргэлзээтэй яриаг ikon.mn сайт “factcheck mongolia”-тай хамтран “шалгах” тооцоолол хийсэн байна.
400 сая жуулчин хүлээн авна гэдэг нь жилийн 365 хоногийн нэг өдөр бүр 1 сая 95 мянган хүнийг хүлээж авна гэсэн үг. Монгол Улс 2019 онд 570,262 буюу хамгийн олон жуулчин хүлээн авсан. Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудал ашиглалтад орвол нэгэн цагт 1,500 зорчигч хүлээн авах боломж нээгдэнэ.
Ингээд хамгийн дээд хүчин чадлаараа ажиллахад хоногт 36,000 хүн хүлээн авах бололцоо байна.
Засгийн газраас боловсруулан гаргасан "Алсын хараа-2050” төсөлд ч 2050 он гэхэд 6 сая жуулчин хүлээн авдаг болохоор зорилт тавьжээ.
Аялал жуулчлалын салбараар тэргүүлэгч дэлхийн 10 орон 2019 онд хэчнээн жуулчин хүлээн авсан талаар авч үзвэл:
- Франц 86.9 сая
- Испани 81.8 сая
- АНУ 76.9 сая
- БНХАУ 60.7 сая
- Итали 58.3 сая
- Мексик 39.3 сая
- Их Британи 37.7 сая
- Турк 37.6 сая
- Герман 37.5 сая
- Тайланд 35.4 сая гэсэн тоотой байгаа юм.
Л.Оюун-Эрдэнэ дарга даанч хол зөрүүлжээ.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдрэл нь муудчихсан юм уу? Энэ солиотой �####�гийн.
Тэр жуулчин яаах вэ та нар тэр 5 толгоиг битгии зарчих гээд баи. Монгол дампуурна шүү !!!!!!
Оюунэрдэнэ гэж нэг хөгийн амьтан дандаа попорч байх юм.Түрүүн манай намын мөрийн хөтөлбөр 85 хувьтай хэрэгжиж байна гээд худ�##� яриад байсан. Бас 1990 оноос хойшхи хувьчл�##�ыг ш�##�гана гээд Одоо жилд 400сая жуулчин гээд попорч байна.
400 myanga l gej yajisan shuu dee.
оюунэрдэнэ хэлгүй болоо юу, эсвэл нам тавиулсан уу, дуугармаар ют
ДАНДАА ХУДЛАА ДАЛЖИГАНАЖ БАЙХ ЮМ.ЭНЭ ХОЛ ЯВАХГҮЙ ХҮҮХЭД.ТӨРД ТҮЙ Ч ХЭРЭГ АЛГА
Жилдээ гэж хэлээгүй байна Монгол улсын хөгжлийн бодлого 2050 төсөлд хамаар�##�тай гэж бодож байна 2050 хүртэл 400сая жуулчин авах боломжтой гэж хэлж байна тэнэгүүд даанч ойрын бодолтой юм даа
400 сая нэгэн зэрэг ирэхгүй Жилдээ гэж хэлээгүй Монгол улсын хөгжлийн бодлого 2050 төсөлд хамаар�##�тай гэж бодож байна 2050он хүртэл 400сая жуулчин авах боломжтой гэж хэлж байна Энэ хүмүүс жаахан юм уншиж судлаадахаач