ДЭЛХИЙ
Эминем эмнэлгийн ажилчдад шпагетти илгээжээ

Олны танил хүмүүс сүүлийн үед коронавирусийн эсрэг олон аргаар тусламж үзүүлж буй. Реппер Эминем тэднээс дутсангүй. Тэрээр халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилчдыг дэмжиж, хоол илгээсэн байна.
Тодруулбал, Детройт хотынхоо Хенри Форд эмнэлгийн ажилтнуудад бэлэн шпаггети илгээжээ.
Тус эмнэлгийн инстаграм хуудас Эминемийн бэлгийн зургийг тавьжээ. Эмнэлгийн ажилтнууд “Тэргүүн эгнээнд ажиллаж буй бидний хэдэн баатрууд Детройтын хүү Эминемийн явуулсан амтат “Ээжийн шпагетти”-г идээд жаргаж байна. Биднийг амттай хоолоор дайлсан танд баярлалаа” хэмээн бичжээ.
ЭХ СУРВАЛЖ: complex.com















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.