ДЭЛХИЙ
АНУ-д "COVID-19”-өөр нас барагсдын тоо 10 хоногт хоёр дахин нэмэгдэв

Сүүлийн байдлаар АНУ-д коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 50,000-ын босгыг давлаа. Энэ нь сүүлийн 10 хоногийн хугацаанд хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Тус улсад нийтдээ 880.000 гаруй хүн халдвар авсөн бөгөөд энэ сар гарсаар өдөрт дунджаар 2.000 хүн нас барсан байна.
Оношлуурын хүрэлцээ муу, бэлтгэгдсэн мэргэжилтний тоо хангалтгүй байгаа нь бодит тоог гаргахад бэрхшээл учруулж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Эндэгдлийн тоог зөвхөн эмнэлэг, асрамжийн газарт илэрснээр бүртгэж байгаа ба гэртээ нас барсан хүмүүсийн тоог оруулаагүй байна.
ЭХ СУРВАЛЖ: bbc.com















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.