Нийгмийн

ТЕГ: Ш.Амгаланг гадаадын тагнуултай хууль бусаар хамтарсан хэргээр саатуулсан

Тагнуулын Ерөнхий газрын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Ш.Амгаланг тавдугаар сарын 03-ны өдөр гэр бүлээрээ 22-ын товчооны орчимд салхинд гарч явахад баривчилжээ. Тодруулбал, нүүрэндээ баг өмссөн ТЕГ-ын албан хаагчид байж болзошгүй арав гаруй залуус хүч хэрэглэн авч яваад, гэрт нь нэгжлэг хийж, түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа.

Түүний ар гэрийнхэнд ямар шалтгаанаар гэрт нь нэгжлэг хийж буй болоод ямар хэрэгт холбогдуулан саатуулаад байгаа талаар мэдээлэл өгөхгүй байгаа тухай хэвлэлд ярилцлага өгчээ.

Энэ асуудлын талаар Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү өнөөдөр /2020.05.05/ мэдээлэл өглөө.

Тэрээр, Ар гэр болон иргэдээс тухайн хүнийг жиргээнд идэвхтэй байснаас болж хууль бусаар баривчилсан гэх асуудал яригдаад байна. Ийм асуудал байхгүй. Эрүүгийн хуулийн 19.4-т заасан гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл заалт байдаг. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын нэр бүхий иргэдийг шалгаж байгаа. Мөн хэдэн иргэнийг хойшлуулашгүй шалтгаанаар баривчилж, саатуулсан. Зарим иргэдийг үргэлжлүүлэн цагдан хорих асуудал яригдаж байна. Энэ зүйл заалт хуулиараа төрийн нууцын зэрэглэлтэй. Тиймээс хариуцсан прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгөх чиг үүрэгтэй гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button