Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослын улмаас найман хүн хордлогын эмчилгээ хийлгэж байна

Дөнгөж сая / 2019.04.14/ Нийслэлээс байгуулагдсан ажлын хэсэг Төв цэвэрлэх байгууламжид болсон ослын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: нар мэдээлэл хийлээ.

-50-60 СМ ХЭМЖЭЭТЭЙ ӨТГӨН ЛАГ ХУРИМТЛАГДСАН БАЙНА-
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид үүссэн нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллийг албан ёсоор хүргэе. Уг хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар шуурхай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Үүнд Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Батбаясгалангаар ахлуулсан Барилга хот байгуулалтын яам, МХЕГ-ын мэргэжилтнүүд зэрэг бүхий л албан байгууллагууд оролцсон ажлын хэсэг үйлдвэрлэлийн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Мөн хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан тул мөрдөн шалгах ажиллагаа давхар явж байна. Хоёрдугаарт, уг ажлын хэсэг нас барсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарч байгаа юм.
Уг ажлын хэсгийн хамгийн гол авч хэрэгжүүлж байгаа ажил бол УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламж эхний ээлжинд хүлээж авдаг лагийн насосын станцыг 48 цагийн дотор горимонд нь орж ажиллуулах ажиллагааг зохион байгуулж байна.
Шуурхай ажлын хэсэг өчигдөр шөнийн турш болон одоог хүртэл үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Одоогоор тухайн дэд станцад үүссэн хуримтлагдсан лагийг соруулж зайлуулж байгаа бгөөөд 50-60 см хэмжээтэй лаг хуримтлагдсан байна. Үүнийг татан зайлуулах ажил үргэлжилж байна. Яг одоогоор хамгийн өтгөн лаг хүндрэл үүсгэж, шингэлж зайлуулах гэж байна.
Хэргийн газрын зургийг хэвлэл мэдээлэл болон сошиалаар буруу зураг болох тунгаагуур бассейнд хүн эрсэдсэн байдлаар мэдээлэл явуулсан. Гэтэл үгүй юм. Насосны станцад хүн эрсэдсэн гэдгийг залруулж өчигдөр мэдээлэл хийсэн.
-ӨГЛӨӨ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД НӨХЦӨЛ БАЙДЛЫГ МЭДЭЭЛСЭН-

Мөн ажлын хэсгийн дараагийн ажил бол ар гэрийнхэнтэй нь манай ажлын хэсэг, УСУГ, Төв цэвэрлэх байгууламжийн удирдлага ажилчин алба хаагчид хамтран, уй гашууг нь хамтран даван туулах ажилд дэмжлэг үзүүлж байгаа.
Өнөө өглөө Засгийн газрын хуралдаанд албан ёсоор 08.00 цагт ажлын хэсэг, Засаг дарга үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийсэн. Монгол улсын Засгийн газар, Ерөнхий сайд албан ёсоор ажлаа хийж яваад амь эрсэдсэн ажилчдынхаа ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлснийг албан ёсоор илэрхийлсэнийг дамжуулъя. Мөн хотын удирдлагуудынхаа эмгэнэл дамжуулсныг та бүхэнд уламжлая
-АР ГЭРИЙНХЭНД БҮХ БОЛОМЖООР ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛНЭ-
Хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах эрх байхгүй. Тиймээс цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллагын өгсөн чиглэлийн дагуу хуулийн хүрээнд мэдээлэл өгч байгаа.
Төв цэвэрлэх байгууламжийн түүхий лагийн насос станцыг 48 цагийн дотор хэвийн горимонд оруулахаар ажиллаж байна. УСУГ-ийн Төв цэвэрлэх дээр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тухайн орчныг тусгай горимд шилжүүлэн ажиллаж байгаа. Мөн энд үүссэн олон нөхцлийн шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа гэдгийг цохон хэлье. Хууль тогтоомжинд заасан байнгын ажиллагаатай ажлын хэсэг комиссууд газар дээр ажиллаж дүгнэлтээ өгнө. Үүний дараа МХЕГ дүгнэлтээ гаргах ёстой.
-ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГАД НАЙМАН ХҮН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА-
Өмнө хэлсэнчлэн, энэ орчин яах аргагүй хурц хэлбэрийн хордлогын асуудал үүсчихсэн байгаа учраас одоо хуулийн байгууллагынхан ажиллах бололцоо, орчныг бүрдүүлж өгөх ёстой. ОБЕГ-ын хяналтан дор хэмжилт хийгээд дараагийн ажлаа хийх орчныг бүрдүүлэхээр ажлын хэсэг хуралдаад ажиллаж байгаа. Учир нь энэ орчинд дахин осол гарахаас урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага байна.

Хоёрдугаарт, энэ орчинд амь нас үрэгдсэн дөрвөн хүнээс гадна хэд хэдэн хүний эрүүл мэнд хурцаар хөндөгдсөн. Хамт ажиллаж байсан дөрвөн хүн болон гэрээгээр ажиллаж байсан нэг гэрээт ажилтан тухайн үед хурц хордлогод орж эрүүл мэндийн байгууллагад хүргэгдсэн. Өнгөрсөн шөнө эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, сэтгэлзүйн болон тухайн орчинд ажиллаж байсан хүмүүсээс нэмж эмнэлэгийн үйлчилгээ нэмж авсан. Эмнэлэгт найман хүн нэгдүгээр хордлого, хоёрдугаарт сэтгэлзүйн үйлчилгээ авч эмчлүүлж байгаа. Цаг тухайд нь та бүхэнд мэдээллийг хүргэх болно.
Хэрэг бүртгэл явж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.