Нийгмийн

Маргааш Истанбулаас 174 иргэнээ татахаар нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабаас иргэдээ татаж авах асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасны 21 нь эрүүл мэндийн шалтгаантай байна. Харин 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, үлдсэн 44 нь бусад шалтгаантай иргэд гэдгийг Шадар сайдын ажлын албанаас мэдээлсэн билээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

Ойрын хугацаанд Турк, Энэтхэг улсаас иргэдээ татахаар ажиллаж байна. УОК-оос өгсөн үүргийн дагуу гадаадад байгаа иргэдээ эх орондоо татан авах ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо буцах хүсэлт гаргасан. Эдгээр иргэдийг бүс нутгаар нь хуваасан. Маргааш МИАТ компани Улаанбаатар Истанбул чиглэлд нислэг хийнэ. 174 иргэнийг татан авчирна.

Мөн энэ сарын 14-ны өдөр ОХУ-аас иргэдээ авчрах болно. Энэтхэг улсаас 05-р сарын 18-ны өдөр Шинэ Дэли рүү нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа. Тусгай үүргийн нислэгт багтаж буй иргэддээ нарийн шаардлага тавьж байгаа учир иргэд тайван байх нь чухал.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button