Нийгмийн

Энэтхэгийн Дели хот руу энэ сарын 18-нд тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабаас иргэдээ татаж авах асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасны 21 нь эрүүл мэндийн шалтгаантай байна. Харин 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, үлдсэн 44 нь бусад шалтгаантай иргэд байгааг Шадар сайдын ажлын албанаас мэдээлсэн билээ. МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат:

Гадаадаас ирж буй хүмүүс коронавирусийн шинжилгээнд зайлшгүй хамрагдсан байх шаардлагатай бөгөөд Энэтхэг, Турк улсаас ирэх иргэд 10 гаруй цагийн холын нислэг үйлдэх гэж байгаа учир амны хаалтаа заавал зүүх, онгоцонд суухдаа суудлаа солихгүй байх зэргийг анхаарууллаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button