Нийгмийн

АБГББХ: Төрийн гурван өндөрлөг гурван жил тусгай хамгаалалтад байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.05.13/ хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Одоогийн үйлчилж буй хуулиар Төрийн гурван өндөрлөгийн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш дөрвөн жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байна гэсэн заалт мөрдөгдөж буй.

Тэгвэл хэлэлцэж буй хуулийн төсөлд дээрх хугацаанд өөрчлөлт оруулж байгаа юм. Анх өргөн барьсан хуулийн төсөлд “Төрийн гурван өндөрлөг бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш нэг жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байна гэж тусгасан байсныг хуулийн хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс санал гарч өөрчилсөн.

Тодруулбал, “Төрийн гурван өндөрлөг бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш гурван жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байна” гэж байнгын хорооны гишүүдийн дэмжсэн саналыг чуулганы хуралдаанаар танилцуулахаар болов.

Байнгын хорооны хуралдааны үеэр төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button