УЛС ТӨР

“Шоронд байгаа М.Энхсайханд ном оруулахгүй “тамлаж” байна”

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал гурван хоног үргэлжилсний эцэст “нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасах, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих” ял оноосон билээ.

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханыг:

-Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ийн түншлэлд давуу байдал бий болгон Монгол Улсын эдийн засагт илт хохиролтой гэрээг батлуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан

-“Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүүгийнхээ “Тоёота Лексус” 570 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55 сая төгрөгөөр илүү үнээр буюу 130 сая төгрөгөөр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид худалдан авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутгасан.

Харин түүнд эргэлтээр ном оруулахгүй байгаа талаар хотын дарга Э.Бат-Үүл мэдээлжээ.

Энэ талаар тэрбээр, “Шоронд хоригдож байгаа М.Энхсайханд ном оруулахгүй “тамлаж” байна. Түүн шиг сэхээтнийг хүссэн номоо унших эрхгүй болгоно гэдэг бол жинхэнэ “тамлал”. Тэр шоронгоос айхгүй,харин ном унших,бичих эрхгүй болохоосоо “айна”. Ингэхийг нь залхаагчид мэдчихэж” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-14 12:23

Энхсайханд 4.5 жил мөртлөө Батхүүд 2 жил. Арай ч дээ.

цэцэг
цэцэг
2020-05-14 12:36

шүүх шиг юм нь тийм хорлолтой шийдвэр гаргасан уу ?энхсайханыг суллаарай баттулгаа ! удахгүй баттулга нарын ээлж ирнэ шүү !энхсайханыг шоронд хийж болохгүй тэр шоронд орох юм хийгээгүй гэж олон удаа сануулан хэлж байгаа шүү.!

Холбоотой мэдээ

Back to top button