14 настай "М"-ыг зуучилсан гэх Х.Энхсайхан анх удаа шүүх хуралдаанд биечлэн оролцож байна
Өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны тойргийн шүүх хуралдсан. Уг шүүх хуралдаан дээр 16, 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Дагвадорж болон түүнд насанд хүрээгүй буюу 14 настай охиныг зуучилсан хэрэгт холбогдсон Х.Энхсайхан анх удаа шүүх хуралдаанд биечлэн оролцсон юм.
Тэрбээр өөрөө мөн насанд хүрээгүй бөгөөд дээрх үндэслэлээр зургаан сарын хугацаанд хоригдож байгаад суллагдсан билээ.
Хэргийг товч сануулбал, хэрэгтэн Ц.Дагвадорж 2024 оны зургаадугаар сарын 9-нд СБД-ийн дугаар хороонд 32 настай З-гийн гэрт түүнийг хөнөөж, талийгаачийн цогцсыг гэрт нь нуусан байсан юм. Түүнчлэн хэргийн яллагдагчаар татагдсан Ц.Дагвадорж нь хохирогчийн гэрт байрлаж, 4 хоногийн дараа 14 настай эмэгтэй М-тэй сошиалаар танилцан, дуудан ирүүлжээ. Улмаар М охиныг хүчирхийлсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Ингэхдээ 14 настай охиныг Ц.Дагвадоржтой Х.Энхсайхан зуучлан уулзуулж, улмаар хүчингийн хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн хэмээн хэрэгт холбогдон шалгагдаж, яллагдагчаар татагдаад буй юм.
Хэргийн яллагдагчаар татагдаад буй Х.Энхсайханд, Эрүүгийн хуулийн 17.1-3.1 хүн хулгайлах, 2.5-1 бэлгийн хүчирхийлэл, 10.1-2.1 хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алах, 10.1-2.7 -д зааснаар тус тус яллах саналыг прокуророос гаргасан юм.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Насанд хүрээгүй бсйхдаа ингэж байгм чинь насанд хүрвэл жинхэнэ гаж донтон болох биз
Тэгээд энэ яаахаараа цагааддаг бна
М гээд бас нэг хохирогч байгаа юм байж дээ. Заваан новш яаж бас алчихаагүй юм
Enkhsaikhan bol davgadorjiin jinhene hamjigch bn shte
19 nastai hun ygd nasand hureegui bdg yum baarnii ezen aavtai bl nasand hureegui boldog yumuu
16 nas hureegui bj bas huuhen zuuchildag gmee ene muu pendiisen muu enkhsaikhan ene hulgaichiin etseg ehiig jinhene gargaj tavih heregtei
Ёстой ил гаргаж зарлах нь үөв
Энхсайхан гэгч Багабандийн зээ байж болзошгүй юм бна шүү
Цаг өөрчилөгджээ,манийн үеийн бодвол шал ондоо болж дээ...хэлэх муу үг орж ирэхгүй нь...
Цуг байсан алуурчинд ялыг нь үрүүлэх хэрэгтэй ш дээ мал наас дор араатангууд юм даа
Алаач өмхий сүгнүүдийг
Ene muu gulchgur Enkhsaikhaniig uildeld n tohiruulj yallah n zuv
Шаарнуудыг цаазлаач ээ!!Цаазын ялыг сэргээгэнд өгөөч ээ!!!