НИЙГЭМНийгэм мэдээ

16 настай охины хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, мөн уг хэрэгт нэр нь холбогдоод буй насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Амь хохирогчийн ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдахаа мэдэгдээд байсан. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр товлогдсон билээ. Давж заалдах шатны шүүх хуралд хохирогчийн талаас Анхан шатны шүүхэд ажилласан Б.Солонго, М.Баасанбат нар болон Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын 5 өмгөөлөгч оролцох ажээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ ХЭРГИЙН НАРИЙН УЧРЫГ МЭДЭХГҮЙ Ч АМЬ НАСАА АЛДСАН ОХИНЫГ ЧЕМОДАНД ХИЙЧИХЭЭД КОФЕ УУЖ ИНЭЭЛДЭН БАЯРЛАЛДАН СУУЖ БАЙГАА ТЭДГЭЭР ХҮМҮҮС БОЛ НИЙГМИЙН ЭГДҮҮЦЛИЙГ ЯАЛТ Ч ҮГҮЙ ТӨРҮҮЛСЭН ЮМ ШҮҮ.ГЭМТ ХЭРЭГТ ХАМЖИГЧААР ОРОЛЦСОН НЬ ИЛТ БАЙСАН.ТЭГЭЭД ЦАГААДНА ГЭХЭЭР УЛНЫ МАНИУС ОЙЛГОХГҮЙ БАЙГААН ЗА ТЭГЭХЭЭР ТЭР МУУ НОВШНУУД ШАНГАА ХҮРТЭНЭ ДЭЭ.ҮРЭЭ АЛДСАН ЭХИЙН СЭТГЭЛЭЭР ИНГЭЖ ИХ ТОГЛОЖ БОЛОХГҮЙ ДЭЭ ШҮҮГЧ ПРОКУРОРУУД ТА НАРТ ХҮНИЙ НИНЖИН СЭТГЭЛ ГЭЖ АЛГА БАЙНА УУ? ХЭНЭЭС НЬ ХЭДЭН ТӨГРӨГ АВСАН ЮМ ЭНЭ БҮХЭН ИНГЭЖ Л ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ.ҮРЭЭ АЛДСАН ЭХИЙН СЭТГЭЛ ЯМАР БАЙХ ВЭ? ЭНЭ АРАЙ Л ХЭТЭРЛЭЭ ШҮҮ ОЛОН ТҮМЭН МИНЭЭ ДЭМЖЭЭРЭЙ ЭНЭ ЗАВААРСАН ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ДАМПУУРАЛ ГЭЖ ХАРЖ БАЙНА ШҮҮ.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

өөрсдөө тийм болж өнгөрнө дөө!?!

Холбоотой мэдээ

Back to top button