Гэмт хэрэг

16 настай охины ээж Г.Отгонтуяагийн давж заалдах гомдлыг Давахын шүүх рүү шилжүүллээ

2024 онд 16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэрэг гарч нийгмийг ихээхэн цочирдуулсан билээ. Анхан шатны шүүх хурал энэ оны нэгдүгээр сард хоёр болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж иргэдитйн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртсөн. Ингэхдээ шүүхээс шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон.

Харин дээрх хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм. Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайханыг цагаатгах шийдвэрийг гаргасан байдаг.

Түүнчлэн гэмт хэргийн хор хохирол болгож, Ц.Дагвадоржийг 256 сая төгрөгийг 16 настай амь хохирогч Ч.Шинэсарангийн ээж Г.Отгонтуяад, 205 сая төгрөгийг 32 настай амь хохирогч З-н хууль ёсны төлөөлөгчид гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн юм. Улмаар хохирогч охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан. Тэгвэл тус гомдлыг давж заалдах шатны шүүх рүү шилжүүлсэн бөгөөд одоогоор хурал товлогдоогүй байгаа аж.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хорчин
Хорчин

ЭЭ ХӨӨРХИЙ БИД ЧИНЬ ЦУСАН ЗҮРХТЭЙ УРСДАГ БҮЛЭЭН НУЛИМСТАЙ ЭРДЭНЭТ ХҮМҮҮНҮҮД ШҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУДАА.ҮРЭЭ АЛДСАН ЭХИЙН СЭТГЭЛИЙГ БҮҮ ЧИЛЭЭ АМИА АЛДСАН ОХИНЫ ЦОГЦОСНЫ ХАЖУУД ЮУ Ч БОЛООГҮЙ МЭТ ЦАЙЛЖ СУУСАН ТЭР ХҮМҮҮС ЯАГААД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БАЙГААН.АЛУУРЧИНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ БОЛ БОЛНОО ТЭР ТЭНДЭЭ НАСААРАА ЯЛЗРАНА ЯАГААД ИНГЭЖ БАЙГААН ЭНЭ ХЭРЭГ ИНГЭЭД ЗАМХРАНА ТЭР ОНООСОН ЯЛ ШИЙТГЭЛ МӨНГӨН ТӨЛБӨР АЛАГ ҮРИЙХ НЬ ОРОН ЗАЙГ НӨХӨХ ЮМ УУ? ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ ЭНГЭРТЭЭ НЭЭЖ АНГИР УУРГАА ШИМҮҮЛЭН ӨСГӨСӨН ОХИНОО БУСДЫН ГАРТ ЗЭРЛЭГЭЭР ХОРООЛГОСОН ЭХИЙН СЭТГЭЛИЙГ БОДОЖ ҮЗЭЭЧ.

Холбоотой мэдээ

Back to top button