НИЙГЭМ

Төрийн шагналт зохиолч Дармын Батбаярыг эцсийн замд нь үдлээ

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дармын Батбаяр бурхан болж, Монголын утга зохиолын ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ. Түүнийг эцсийн замд нь үдэх ёслол өнөө өглөө болов.

Тэрбээр 1941 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумд төрсөн. Монгол улсын их сургуулийг 1966, ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн дээд курсийг 1979 онд дүүргэсэн.

Д.Батбаяр “Гар”, “Жаргалын найман морь”, “Өгүүллэгийн түүвэр”, “Дөшин жирэмийнхэн”, “Шувуу бүхэн жаргалтай”, “Нэг Ваанжил, нөгөө Ваанжил”, “Цөөрөм” жүжгүүд бичжээ. 1988 онд “Мартагдсан аялгуу”, “Хайрыг хайрла” жүжгээрээ МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Цахилж яваа гөрөөс” туужаараа төрийн шагнал хүртжээ.

“Мемонтог бүтээхүй” роман, “Чамд аз жаргал хүсье” өгүүллэгийн түүвэр, “Инга миний хээр тал” роман, “Бүтээхүйн зүй тогтол” утга зохиол судлал, шүүмжийн ном нь монгол түмний шимтэн унших дуртай бүтээлүүдэд зүй ёсоор нэрлэгддэг билээ.

Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-15 11:00

Цахилж яваа гөрөөс - ямар сайхан зохиол билээ дээ . Ийм сайхан зохиол бичиж үр хйочдоо үлдээсэн их зохиолч та амар амг�##�ан нойрсоорой

Холбоотой мэдээ

Back to top button