НИЙГЭМ

АНХААР: 14.00 цагаас хойш температур огцом унана

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэн хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна хэмээн мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр 14.00 цагаас хойш дээрх аймгуудад агаарын температур огцом унаж, хүчтэй салхи, шороон шуурга дэгдэж, цасан шуурга шуурах юм байна.

Харин 16.17-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулаад буй.

Энэ үзэгдэл нь 2008 оны тавдугаар сарын 26-27-нд дээр дурдсан аймгуудад болсон цаг агаарын гамшигт үзэгдэлтэй төстэй байгаа аж.

2008 онд болсон гамшигт үзэгдлийн үеэр цаг уур, онцгой байдлын байгууллагаас урьдчилан сэргийлэх мэдээг хүргэсээр байсан ч 52 хүний амь эрсдэж, 324,000 мал хоргодож, эрчим хүчний болон холбооны шонгууд нурж, 100 гаруй гэр, байшингийн дээвэр хийсч байжээ. 

Тийм учраас өглөөний наранд хууртаж, нимгэн хувцастай гарахгүй, хүүхдээ малд явуулахгүй, малаа холын бэлчээрт гаргахгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button