Нийгмийн

“Өнгө үзэмжгүй, аюултай хашааг зургадугаар сарын 1-ний дотор засахгүй бол, хатуу арга хэмжээ авна”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.05.18/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр:

“Урин дулаан цаг наашлан ирж буйтай холбогдуулан иргэд барилга байгууламжийн өнгө үзэмж болон хашаа хорооны тохижилт, хашааны бат бөх байдал, өнгө үзэмжид анхаарах хэрэгтэйг санууллаа. Мөн ирэх сарын зургадугаар сарын 1-ний дотор хашаа хороо, орчин тойрныхоо өнгө үзэмж, аюулгүй байдлыг хангахыг үүрэг болгожээ.

Хэрэв тус шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд аж ахуй нэгж, иргэнийг зөвшөөрөлтэй ярих, торгуулын арга хэмжээг авна.Мөн дээрх хугацаанд хашаа хороогоо засахгүй бол, улсаас тухайн хэсгийг албадан буулгаж, дахин шинэчлэх бөгөөд тухайн зардлыг объектын эзнээс нөхөн төлүүлнэ ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button