СПОРТ

Талбайн улирлын нээлтийн тоглолт “Супер цом”

Монголын хөлбөмбөгийн холбооны гадаа талбайн улирлын нээлтийн тоглолт өнгөрсөн жилийн “Мазала дээд Лиг”-ийн аварга “Улаанбаатар Сити” болон “МХБХ-ны Цом”-ын аварга “Хаан Хүнс Эрчим” багуудын хооронд болно.

“Эрчим” багийн хувьд өнгөрсөн жил “Хаан Хүнс” клубтэй нэгдэж “Хаан Хүнс Эрчим” нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлнэ. Харин тивийн тэмцээнд бэлдэж байсан ч КОВИД-19-ийн улмаас тоглолт нь цуцлагдсан “Улаанбаатар Сити” улирлын эхний сорилтоо гигантуудын эсрэг эхлүүлэхээр болоод байна.

Ердөө ганц тоглолтоор цомын эзнийг шийдэх тус өрсөлдөөн 6 сарын 02-ны өдрийн 18:00 цагаас МХБХ-ны ногоон талбайд явагдах бөгөөд багууд болон МХБХ-ны ажилчин, албан хаагчид УОК болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг үзэгчгүй явуулах юм.

Тус тоглолтыг SPS телевиз шууд дамжуулна гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button