НИЙГЭМ

'The Hu' хамтлагийг Засгийн газрын хүндэт шагналаар шагналаа

Европын улс орнуудыг Хүннү рок хэмээх дуу хөгжмийн шинэ төрлөөр байлдан дагуулж, Монгол түмний соёл уламжлалыг дэлхий дахинд эергээр сурталчилж байгаа `The Hu` хамтлагийг Засгийн газрын хүндэт шагналаар шагнав.

`The Hu` буюу Хүмүүн (Хү) хамтлагийн продюсер Б.Дашдондог бөгөөд тэрээр “Хүннү рок” хэмээх шинэ урсгалаар тоглодог анхны рок хамтлаг үүсгэн байгуулах санааг 2012 оноос эхлэн хэрэгжүүлсэн аж.

Түүнчлэн Засгийн газрын хүндэт шагналаар 710 мянган мод ургуулсан `Миний клуб`-н хүүхэд залуус, 80 хүний амь аварсан онцгойгийн аврагч тэргүүтэй хүмүүсийг шагнасан байна.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button