УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Ноолуурын 20 мянган төгрөгийн урамшууллыг удахгүй ОЛГОНО

УОК-ийн УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2020.05.25/ Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр, “Коронавирусийн цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад 213.7 тэрбум төгрөг зарцуулаад байна. Оношилгоо эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлсөн. Нийт 17 сая амны хаалт, 5 мянган халуун хэмжигч орж ирсэн.

Мөн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хувийн ААН-ийн ажилчдыг ХХОАТ-аас чөлөөлсөн. Мөн ипотекийн зээлээс 20 мянган иргэдийн 150 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг хойшлуулсан. Хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг нэг жилээр хойшлуулаад байгаа. Тэтгэвэр тэтгэмжийг 100 мянгаар, 1.1 сая хүүхдэд зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг олгохоор болсон. Үүний дараа малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малчдын нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгохоор болоод байна. Үүнийг олгох бэлтгэл ажил явагдаж байна. Удахгүй олгож эхэлнэ. Мөн НДШ-ээс 37 мянга гаруй ААН-ийн 390 мянган даатгуулагчийг хамрууллаа. Нийт ААН-ийн 97 хувь нь юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button