ДЭЛХИЙ

Зорчигчид онгоцонд гар тээшээ авч явах боломжгүй болжээ

“COVID-19”-ийн халдвар тархах эрсдэлтэй байгаагийн улмаас Туркийн агаарын тээврийн компаниуд шинэ журам нэвтрүүлж байгаа талаар “Туркийн агаарын тээвэр” компанийн ерөнхий захирал Билал Экши мэдээлжээ.

Тэрбээр “Шинэ журмын дагуу зорчигчид онгоцонд гар тээшээ авч явах боломжгүй бөгөөд зорчигчдыг суулгах, буулгах ажлыг маш нарийн зохион байгуулж, нэг дор олон хүн бөөгнөрүүлэхгүй байхад онцгой анхаарна. Зорчигчид амны хаалт заавал зүүж, дөрвөн цаг тутамд солих нөөц амны хаалттай байх ёстой. Түүнчлэн боломжтой газарт хоорондын зайг барина” гэжээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: anadolu.edu.tr

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button