Нийгмийн
Өмнөговь аймагт мансууруулах бодис борлуулдаг этгээдүүдийг баривчилжээ
Тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэн, зарж борлуулдаг бүлэг этгээдийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид илрүүлэн баривчилжээ.
Тусгай ажиллагаа явуулж байх үеэрээ хил дамнуулан хар тамхи худалдан борлуулж байсан бүлэг этгээдүүдээс их хэмжээний мансууруулах бодис хураан авсан байна.
Шалгалтын хүрээнд мөн Ханбогд сум дахь Цагаан хад орчимд шалгалт явуулж, нүүрс тээврийн жолооч нар болон "Оюутолгой”-гоос баяжмал тээвэрлэж буй хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг нэг бүрчлэн үзлэг шалгалт хийсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.